Цаг үеийн мэдээ

Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын анхааралд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2020 онд эхлүүлэн хэрэгжүүлж, цахим системийг бүрэн ашиглалтанд оруулахаар туршин нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна.

Эхний шатны туршилт болох цахим системд тусгай зөвшөөрөлтэй байгууллагын мэдээллийн сан үүсгэх ажлыг 2020 оны 10 сарын сүүлээс эхлүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Дараагийн шатны туршилт, хөгжүүлэлт хийгдэж, тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 12 сард дуусгавар болох байгууллагын сунгалтын хүсэлтийг цахим болон цаасан суурьт гэсэн 2 хэлбэрээр авах ажлыг эхлүүлээд байна. Хэрвээ танай байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа 12 сард дуусаж байгаа бол Сунгалтын хүсэлтээ цахимаар болон давхар албан бичгээр холбогдох материалыг хавсарган ирүүлнэ.

Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын цахим мэдээллийн сан үүсгэх ажил нь сунгалтын хүсэлтийг цахимаар авах ажлаас тусдаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 

Тус цахим системийг хөгжүүлэх, хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тул танай байгууллагын мэдээлэл цахим системд үүссэн эсэх, мэдээллээ бүрэн оруулж баталгаажуулсан эсэхийг шалгаж эргэн мэдэгдэнэ үү. 

Холбогдох мэдээллийг 263035 дугаарт залган авна уу.