Зөвөлгөө зөвлөмж

Цахим системийг ашиглахад шаардагдах дүрэм, журмын өөрчлөлт

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимд шилжүүлсэнтэй холбоотой дүрэм, журамд өөрчлөлт оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/66 тоот тушаалаар баталсан.

Нэгдүгээр хавсралтаар Цахим системд ажиллах заавар, Хоёрдугаар хавсралтаар  Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авах болон сунгахад тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн заавар, Гуравдугаар хавсралтаар Гэрээний зааврыг тус тус баталсан.